Шууд Chart

Томас Бах олимпод оролцох тамирчдыг сайн дурын вакцинд хамруулна

2020-11-17 15:31:05

Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах энэ өдрүүдэд Японы Токио хотноо ажлын айлчлал хийж байгаа билээ.

Тэрбээр өчигдөр “Токио-2020” зуны олимпын зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Мори Ёширогийн хамт хэвлэлийн бага хурал хийж, зайлшгүй авах ёстой зарим чухал ажлаа танилцуулсан байна.

Тодруулбал, ирэх онд “КОВИД-19” цар тахлын эсрэг вакцин авах боломж олдвол олимпод оролцох баг тамирчдад хийх зардалыг ОУОХ хариуцаж болох юм гэж мэдэгджээ. Гэхдээ тамирчдыг заавал вакцин хийлгэ гэж шаардахгүй. Сайн дурын үндсэнд гэдгийг онцолсон байна.

Мөн Япон Улсын ерөнхий сайд Ёшихидэ Сүгатай уулзаж, “Токио-2020” олимпын наадмыг хамтран амжилттай зохион байгууллах болно гэжээ.

Харин Японы ерөнхий сайд Ёшихидэ Сүга “Ирэх онд олимпын наадам нь хүн төрөлхтөн короновирусыг ялан дийлсний нотолгоо, түүнчлэн зүүн японы байгалийн гамшигаас дахин сэргэн боссоныг дэлхий нийтэд түгээх олимп болно. Олимпыг гол үзэгчтэй зохион байгуулахаар олон талаас бодолцон, бэлтгэлээ базааж байна” гэжээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Томас Бах олимпод оролцох тамирчдыг сайн дурын вакцинд хамруулна   
Үзсэн: 466 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй