![](/uploads/202011/news/thumb/2188ec0b6c66a64d2b5c66178b181d8f_x3.jpg)
БНСУ-д сурч, ажиллаж байгаа Монголчууд бодибилдинг, фитнессийн тэмцээн зохион байгуулжээ.
Үүнд 80 орчим тамирчин таван төрлөөр өрсөлдсөн бөгөөд бикини мисс төрөлд Д.Хишигсайхан түрүүлжээ.
Тэрбээр уг спортоор жил гаруйн хугацаанд хичээллэсэн агаад дасгалжуулагч нь С.Одбаяр ажилладаг аж.
БНСУ дахь Монголын бодибилдинг, фитнессийн холбооноос жил бүр зохион байгуулдаг “Мистер, мисс” тэмцээнийг энэ жил гурван Солонгос, хоёр Монгол шүүгч дэнсэлжээ.
БНСУ дахь Монголчууд бодибилдингээр өрсөлджээ | ||
Үзсэн: 500 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.