"Токио-1964" зуны XV олимпын наадамд оролцсон Монголын баг тамирчдыг олимпын тосгонд хүлээн авч буй агшин.
Манай улсаас чөлөөт бөх, буудлага, дугуй, гимнастик, хөнгөн атлетик төрлөөр нийт 21 тамирчин оролцсон түүхтэй.
Багийн ахлагчаар Биеийн тамир, спортын эвлэлийн төв зөвлөлийн тэргүүлэгч гишүүн Бадамтарын Балдоо, тугчаар хөнгөн атлетикийн дасгалжуулагч “Чемпион” хэмээх Чүлтэмийн Найдан нар тодорсон билээ.
Нийт 93 орон оролцсоноос 13 орон анх удаагаа олимпод хөл тавьсны дотор Монгол Улс байлаа.
Манай тамирчдаас хамгийн дээд амжилтыг чөлөөт бөхийн төрөлд Жигжидийн Мөнхбат 78 кг-ын жинд үзүүлж, долдугаар байр эзэлсэн бол Чимэдбазарын Дамдиншарав 52 кг-ын жинд есдүгээр байр тус тус эзэлсэн юм.
"Токио-1964" анхны олимпын багийнхан | ||
Үзсэн: 716 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.