Шууд Chart

Асасэкирюү Б.Дашням Такасаго дэвжээг удирдахаар болжээ

2020-11-18 13:36:23

Монгол Улсын харцага М.Бадарчийн хүү Асасэкирюү Дашням Такасаго буюу хуучнаар Вакамацү дэвжээг удирдахаар болжээ.

Мэргэжлийн сүмогийн Такасаго ояката ирэх арванхоёрдугаар сарын 9-нд 65 нас хүрч, тэтгэвэртээ гарах болсон тул ийнхүү шийдвэрлэсэн байна.

Б.Дашням нь 1981 оны наймдугаар сарын 7-нд Улаанбаатар хотод төрсөн. Түүний хамгийн өндөр цол            нь сэкивакэ. 687 ялалт, 679 ялагдал 36 удаа өнжсөн (103 башо). Макүүчи дэх барилдаан нь 410 ялалт, 442 ялагдал, 33 өнжсөн (59 башо). Түрүү жүүрёо болон жонидан зиндаанд тус бүр нэг түрүүлж байсан.

Энэ хугацаанд гарамгай болон дайчин барилдааны шагналыг нэг, уран барилдааны шагналыг хоёр удаа хүртэж байв.

Анхны башо  нь 2000 оны нэгдүгээр сар, макүүчид дэвшсэн     нь 2003 оны гуравдугаар сар, зодог тайлсан           нь 2017 оны тавдугаар сар.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Асасэкирюү Б.Дашням Такасаго дэвжээг удирдахаар болжээ  
Үзсэн: 919 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй