![](/uploads/202011/news/thumb/d1b680974c2bcf3d6b39862a04591c54_x3.jpg)
УДЭТ-ын уран бүтээлчид өнөөдөр 17:00 цагаас А.Аданы "Жизель" балетын цахим хуудсаараа дамжуулан үзэгчдэд хүргэх гэж байна.
Нийслэлийн соёл урлагийн газраас хэрэгжүүлж буй "Цахим соёлоор дархлаагаа дэмжье" уриан дор дээрх тоглолтыг ийнхүү хүргэх гэж буй.
Бүх цаг үеийн хамгийн гунигт хайрын түүхийг өгүүлсэн “Жизель” балетыг анх 1841 онд Францын Эзэн хааны хөгжмийн академийн театрт тоглож байжээ. Ордны баяр дээр шөнөжин бүжиглэсэн залуу охин хүйтэн үүрээр нас нөгчсөн гунигт түүхийг өгүүлдэг Виктор Хюгогийн “Фантомууд” хэмээх найраглалыг уншсан Францийн урлаг судлаач, шүүмжлэгч Теофиль Гаутьен сэтгэл ихэд хөдөлж, уг бүтээлээс хэсэглэн авч “Жизель” балетын цомнолыг бичсэн түүхтэй.
Өнөөг хүртэл тус балетыг дэлхийн олон оронд өөр өөр балетмейстерүүдийн тавилтаар тоглогдож буй гайхамшигт сонгодог бүтээл юм. Уг бүтээлд хайртай залуу нь өөр бүсгүйтэй сүй тавьсныг мэдээд зүрх нь хаагдаж нас бардаг охины тухай өгүүлнэ. Залуусыг үхтэл нь бүжиглүүлдэг сүнс бүсгүйчүүд Жизелийн сэтгэлт хархүүд ч бас ижил хувь тавилан тохионо. Гэвч Жизелийн агуу их хайр залууг тэр гунигт тавилангаас чөлөөлнө.
"Жизель" балетыг өнөөдөр цахимаар үзэгчдэд хүргэнэ | ||
Үзсэн: 744 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.