Шууд Chart

Марүяма Жёоширо, Абэ Хифүмигийн халз барилдаан ирэх сарын 13-нд болно

2020-11-19 08:55:23

Японы жүдо бөхийн Токиогийн олимпын шигшээ багийн бүрэлдэхүүн эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жингээс бусад жинд тамирчдын нэрс тодроод байгаа.

Энэ жинд 2019 оны дэлхийн аварга Марүяма Жёоширо, 2017, 2018 оны дэлхийн аварга Абэ Хифүми хоёр халз барилдаан хийж, ялсан нь олимпын багт багтах юм. Хоёр тамирчны халз барилдааныг ирэх арванхоёрдугаар сарын 13-нд Токио хотын Кодоканд зохион байгуулах болсноо Японы жүдо бөхийн холбооноос мэдээллээ.

Тамирчид ердөө ганцхан удаа халз барилдаан хийх юм. Цар тахлын улмаас үзэгчгүй явагдана.

Барилдааныг “Токио ТВ” телевиз 13-ны өдрийн 15:00 цагаас шууд дамжуулна.

Олон улсын жүдо бөхийн холбооны дүрмээр явуулах бөгөөд Марүяма Жёоширо цагаан, Абэ Хифүми цэнхэр өнгийн өмсгөлтэй барилдах болсон байна.

Татами ч олон улсын дүрмийн дагуу байх аж.

Хэрэв хоёул хансокү макэ болсон тохиолдолд дахин барилдуулна гэж Японы жүдо бөхийн холбооноос мэдээллээ. Хоёр тамирчны барилдааны харьцаа 4:3 буюу Марүяма тэргүүлж байгаа.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Марүяма Жёоширо, Абэ Хифүмигийн халз барилдаан ирэх сарын 13-нд болно  
Үзсэн: 817 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй