Шууд Chart

"Хутагт судлал" бага хурлын талаар мэдээлэл хийнэ

2014-04-24 16:35:45

Монголын нэрт хутагт хувилгаад болох Дилав хутагт Жамсранжав, Цагаан дарь эхийн хувилгаан Цэрэндондов, Лашин хувилгаан Агваанпэрэнлэйжамц нарын амьдрал түүхийг судлах, мөн тэдний Монголын ард түмний оюун санааны ертөнцөд оруулсан хувь нэмрийг тодорхой болгох зорилго бүхий "Хутагт судлал" бага хурал удахгүй болох гэж байгаатай холбогдуулан Завхан аймгийн Шилүүстэй сумын нутгийн зөвлөл, Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Эрдэм соёлын төвөөс хэвлэлийн бага хурал зарлалаа. Тус хэвлэлийн бага хурал маргааш буюу дөрөвдүгээр сарын 25-ны баасан гарагт 11 цагаас МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн Төвд болно. Хуралд Монгол Улсын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Б.Цэнддоо, Төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж, Хүний гавьяат эмч Н.Пүрэвжав нар оролцоно. 

 

ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

2014.04.24

Нийтэлсэн: Web admin

"Хутагт судлал" бага хурлын талаар мэдээлэл хийнэ   
Үзсэн: 1479 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй