Шууд Chart

“Ирнэ, Үзнэ, Ялна” цэнгээнт нэвтрүүлэг ирэх долоо хоногт дуусна

2014-04-24 16:34:58

МҮОНР-ийн Цэнгээнт нэвтрүүлгийн алба, Их Монгол Дээд Сургуультай хамтран“Ирнэ, Үзнэ, Ялна” цэнгээнт нэвтрүүлгийг долоо хоног бүрийн баасан гарагийн 09:00 цагт МҮОНР-ийн Цагаан Лавай студид бэлтгэн явуулж байна. 

Энэ нэвтрүүлэг нь долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гарагийн 17:05-17:55 хүртэл МҮОНР-ийн 1, 2, 3-р суваг мөн /Орон даяар болон фм-100.9 фм-106/ сувгаар сонсогчдод хүрч эхэлжээ.
 
Харин Их Монгол Дээд Сургуулийн 2,3-р дамжааны оюутнууд оролцож нийт 10 оюутан эрэгтэй, эмэгтэйгээр хос болон таван баг болж өрсөлдөх аж. Тус нэвтрүүлгийн сүүлийн дугаар ирэх долоо хоногийн баасан гарагт сонсогчдодоо хүрэх юм.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Ирнэ, Үзнэ, Ялна” цэнгээнт нэвтрүүлэг ирэх долоо хоногт дуусна   
Үзсэн: 1129 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй