Шууд Chart

Өчигдрийн байдлаар хотоос 1238 тээврийн хэрэгсэл, 2599 зорчигч гарсан байна

2020-11-20 12:01:35

Коронавирусний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээс авто тээврийн шалган нэвтрүүлэх Эмээлт, Өлзийт, Гүнт, Хонхор, Тавантолгой, Баруун түрүүн, Дөрөвдүгээр зөрлөг, Элстэй товчоодод Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн газраас алба хаагчид хяналт, шалгалт хийж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн шалган нэвтрүүлэх найман товчоодоор нэвтэрсэн 1031, хотоос гарсан 1238 тээврийн хэрэгсэл байна. Мэргэжлийн байгууллагын 77 алба хаагч хот руу орж ирсэн 1873, хотоос гарсан 2599 зорчигчид эрүүл мэндийн хяналт, үйлчилгээ үзүүлэн ажиллажээ. Өчигдрийн байдлаар хот руу зөвшөөрөлтэй 854.6 тонн түүхий нүүрсийг тээвэрлэн оруулжээ.


Өчигдрийн байдлаар хотоос 1238 тээврийн хэрэгсэл, 2599 зорчигч гарсан байна  
Үзсэн: 811 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй