
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын гаргасан захирамжийг бүрэн эхээр нь хүргэж байна.
2020 оны 11 сарын 20-ны өдөр Дугаар А/1250 Улаанбаатар хот
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх арим арга хэмжээний тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.17, 37 дугаар зүйлийн 37.2.8, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоол, Нийслэлийн Онцгой комиссын 2020 оны 15 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Бүх нийтийн байдлын зэрэгт шилжүүлсэн цаг хугацаанд коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээний хүрээнд иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж хөдөлгөөний зураглалыг үнэн зөв гаргах үүднээс иргэний цахим үнэмлэхний QR кодыг ашиглан иргэдийн зорчих хөдөлгөөний мэдээллийг бүртгэх системийг хэрэглээнд нэвтрүүлж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар /О.Чинзориг/-т даалгасугай.
2.Нийслэлийн гудамж, талбайд зорчиж байгаа иргэд болон төрийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэдийн зорчилтын мэдээллийг систем ашиглан бүртгэлжүүлж, нууцлалыг хадгалж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Ш.Цогбаатар/-т, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад үүрэг болгосугай.
3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /Д.Ихбаяр/-д даалгасугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ
Д.СУМЪЯАБАЗАР
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай | ||
Үзсэн: 535 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.