Шууд Chart

МҮОХ-ны гишүүн спорт холбоодын генсекүүд сургалтад хамрагдлаа

2020-11-23 08:44:37

Монголын Үндэсний Олимпын Хороо гишүүн спорт холбоодуудынхаа ерөнхий нарийн бичгийн дарга нарын ээлжит семинарыг цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Энэхүү семинарт нийт 51 спорт холбооны генсек хамрагдсан байна. Семинарыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нээж үг хэлсэн бөгөөд цахим семинарт хамрагдаж буй нийт гишүүдэд цар тахлын үед УОК-ийн заавар зөвлөмжийг сайтар мөрдөхийг уриалсан байна.

Тус семинарт Герман-Монголын хамтарсан АФА академийн үүсгэн байгуулагч, мотиватор Ш.Амартүвшин “Алсын хараа ба үнэт зүйл” сэдвээр илтгэл тавьсан бол Биологийн ухааны магистр, Биохимич, шим тэжээл судлалын багш Н.Туул “Хоол хүнснээс авар шим тэжээл” сэдвээр илтгэл тавьсан юм.

Түүнчлэн энэхүү семинараар МҮОХ, спорт холбоодын нарийн бичгийн дарга нар цар тахлын хориотой үед ард иргэдэд спорт-олимпизмийг сурталчлах, идэвхтэй хөдөлгөөнийг хэрхэн зохион байгуулах тал дээр санал солилцлоо. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОХ-ны гишүүн спорт холбоодын генсекүүд сургалтад хамрагдлаа  
Үзсэн: 462 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй