Шууд Chart

Эрдэмтэн, зохиолч Б.Ринченгийн мэндэлсний 115 насны ой өнөөдөр тохиож байна

2020-11-23 09:39:56

Монгол Улсын төрийн шагнал, эрдэмтэн, зохиолч, орчуулагч Еншөөбү овогт Бямбын Ринченгийн мэндэлсний 115 насны ой өнөөдөр тохиож байна.

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, XX зууны манлай монголч эрдэмтэн тэрээр 1905 оны арваннэгдүгээр сарын 21-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг Булсарай хэмээх газар Б.Раднаажавын ууган хүү болон мэндэлжээ. Бүтэн нэр нь Ринчендорж бөгөөд өвөг аавынхаа нэрээр Бямба хэмээн овоглох болсон гэдэг.

Түүний бүтээлийн төрөл нь кино зохиол, өгүүллэг, роман, тууж, шүлэг байв.

Мөн англи, франц, герман, чех, польш, эсперанто, орос хэлийг гаргууд эзэмшсэнээс гадна эсперанто хэлний өөрөө сурах бичиг зохиосон юм.

Тэрээр 1977 оны гуравдугаар сарын 4-нд 72 насандаа таалал төгсч, 100 жилийнх нь ойгоор гэрэлт хөшөөг нь Улсын төв номын сангийн өмнөх талбайд 2005 онд босгов.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Эрдэмтэн, зохиолч Б.Ринченгийн мэндэлсний 115 насны ой өнөөдөр тохиож байна  
Үзсэн: 586 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй