Шууд Chart

Ж.Сандагсүрэн: Нийтийн тээвэр энгийн цагийн хуваарьт шилжсэн ч автобусаар зөвхөн 13 чиглэлийн аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчид зорчино

2020-11-23 09:55:20

"Нийтийн тээвэр энгийн цагийн хуваарьт шилжсэн ч автобусаар зөвхөн 13 чиглэлийн аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчид зорчино. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг цагийн хуваарийн энгийн горимд шилжүүлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын дарга Ж.Сандагсүрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хэдийгээр нийтийн тээвэр энгийн цагийн хуваарийн дагуу үйлчлэхээр болсон ч энэ нь зөвхөн 11 салбарын 13 чиг үүргийн аж ахуйн нэгжүүдийн ажилтан албан хаагчдыг бөөгнөрөл үүсгэхгүй зорчуулахын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юм” гэдгийг онцоллоо.


Ж.Сандагсүрэн: Нийтийн тээвэр энгийн цагийн хуваарьт шилжсэн ч автобусаар зөвхөн 13 чиглэлийн аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчид зорчино  
Үзсэн: 541 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй