Шууд Chart

Хүний арьсыг ургуулжээ

2014-04-25 09:08:57

Их Британийн Хатан хааны нэрэмжит коллежийн эрдэмтэд хүний тулгуур эсийг ашиглан, арьсыг лабораторид ургуулах туршилтыг амжилттай явуулжээ.

Тулгуур эсийг ургуулах туршилтыг өмнө нь хийж байсан ч хүний жинхэнэ арьстай яг адилхан байлгахад ихээхэн саад учирч буйг эрдэмтэд мэдэгдлээ.

Учир нь арьсыг чийгшүүлж, нянгаас хамгаалж байдаг эпидермикийн давхаргыг хиймлээр ургуулахад төвөгтэй байжээ.

Тэгвэл судлаачид тулгуур эсийг чийгшил багатай орчинд ургуулж, эпидермикийн давхаргыг төвөггүй гаргаж авах болжээ.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хүний арьсыг ургуулжээ  
Үзсэн: 1101 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй