Шууд Chart

“Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” уралдаан зарлажээ

2014-04-25 09:48:49

Нийслэлийн Татварын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Залуучуудын Холбоо хамтран Монголын татвар төлөгчдийн өдрийг угтаж эх оронч үзэлтэй, оюунлаг залуучууд, уран бүтээлчдийн дунд “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” сэдэвт рекламны уралдааныг зарлажээ. 

Татвар төлөгчдийн татварын боловсролыг дээшлүүлэх, ирээдүйн татвар төлөгчдийг төлөвшүүлэх, татвар төлөхийн ач холбогдол, татвар төлөхөөс зайлсхийхийн хор уршгийг таниулах, сурталчилгааг өргөжүүлэх зорилготой юм.

Уралдаанд тавигдах шаардлага нийгэмд татварыг сурталчилсан байх, зохиогчийн эрхийг зөрчөөгүй, үргэлжлэх хугацаа 30 секунд хүртэлх, AVI, MPEG өргөтгөлөөр бэлдсэн, ирсэн бүтээл нь НТГ-ын өмч болж татварын ач холбогдлыг сурталчлахад зориулагдах ажээ.

Бүтээлийг ирэх тавдугаар сарын 2-ны 16.00 цаг хүртэл Нийслэлийн татварын газрын 305 тоотод хүлээн авах бөгөөд ирэх сарын 5-ны өдөр НТГ-ын Татвар төлөгчдөд үйлчлэх хэлтэс МЗХ-ны хамтарсан комисс шалгаруулах юм.

Уралдаан нэгдүгээр байр Өргөмжлөл, 1.500.000 төгрөг, хоёрдугаар байр Өргөмжлөл, 1.000.000 төгрөг, гуравдугаар байр, Өргөмжлөл 500.000 төгрөгийн шагналын сантай юм.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” уралдаан зарлажээ  
Үзсэн: 1114 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй