Шууд Chart

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна

2020-11-25 09:02:39

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Төрийн шагналт, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын хошой эзэн, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсны мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна.

Тэрээр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд 1944 оны арваннэгдүгээр сарын 25-нд төрсөн юм.

1963 онд Улаанбаатар хотод Худалдааны техникум, 1973 онд Москвагийн Киноны дээд сургуульд суралцсан. Мөн Улсын хүүхэлдэйн театр, МЗЭ-ийн үлгэрийн танхимд жүжигчнээр ажиллаж байв.

1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, соёл урлагийн олон арван хуулийн төслийг их хуралд өргөн барьж батлалцсан.

Уран бүтээлээ 1962 оноос эхлүүлж, 4000 мөр бүхий “Тамгагүй төр” эмгэнэлт жүжиг, Их Монгол Улс байгуулагдасны 800 жилийн ойд зориулж “Атга нөж” жүжиг. “Боржигоны бор тал", “Бүлээн нурам”, “Араатан”, “Хүн чулууны нулимс”, Хүннүгийн тухай “Бор манан” зэрэг кино зохиол нь уншигч, үзэгчдийн хүртээл болоод байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна  
Үзсэн: 772 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй