![](/uploads/202011/news/thumb/d7746c657947f1368e271eb646b394e1_x3.jpg)
Монголын Үндэсний Олимпын Хорооноос спортын дунд сургуулиудын удирдах ажилтан болон багш, дасгалжуулагчдын уулзалт-хэлэлцүүлгийг цахимаар зохион байгууллаа.
Цахим уулзалтад МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар болон Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 12 спортын сургуулийн удирдлага, төлөөлөл оролцов.
Уулзалтын эхэнд МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр “Спортын шинэ эрин” төсөл хөтөлбөр болон МҮОХ-ноос хийж хэрэгжүүлж буй ажлууд, цаашид авах арга хэмжээний талаар товч танилцуулсан.
Дараа нь спорт сургуулийн удирдлага болон багш нар үйл ажиллагаа, онцлог болон бусдаас ялгарах ямар давуу тал мөн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар оролцогчдод танилцуулсан бөгөөд хэлэлцүүлгийн явцад талууд спорт-олимпизмийн үзэл санааг хүүхэд багачуудад дэлгэрүүлэх, спортын сургуулиуд дээр олимпийн танхимуудыг байгуулах зэрэг тодорхой ажлуудыг хамтран хийхээр боллоо. Мөн цахим уулзалт хэлэлцүүлгийн үеэр хөндсөн нэг чухал асуудал нь тамирчдын Элсэлтийн Ерөнхий шалгалт болон сурагч, тамирчдад тулгардаг асуудлыг хөндсөн юм.
Одоогоор манай улсад нийт 12 спортын сургуулиуд үйл ажиллагаа явуулж байна.
Тодруулбал:
- Спортын төв сургууль
- Орхон
- Хөвсгөл
- Архангай
- Булган
- Өмнөговь
- Увс
- Ховд
- Сэлэнгэ
- Аварга лицей
- Үндэсний биеийн тамирын спортын ахлах сургууль
- Мон-Алтиус спортын ахлах сургууль
Спортын дунд сургуулийн багш, дасгалжуулагчид цахим уулзалт хийлээ | ||
Үзсэн: 1163 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.