АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Монгол улсад АНУ-ын Азийн сангийн хэрэгжүүлж буй “Ил тод байдал, сайн засаглалыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Глоб Интернэшнл төв, Зориг сан, NTV телевиз хамтран “Ус дээшээ урсдаг” телевизийн онц сонирхолтой детектив 28 ангит уран сайхны киног бүтээж 2014 оны 04-р сарын 28-наас эхлэн NTV-ээр өдөр бүр гарч эхлэх гэж байна.
Энэхүү киногоор дамжуулан авлига, ашиг сонирхлын зөрчил, тэдгээрийн нийгэмд учруулж буй хор уршгийн талаар олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлж, хандлагыг өөрчлөх зорилготой.
Уг кино нь ашиг сонирхлын зөрчил, авлигатай холбоотой гэмт хэргүүд, тэдгээрийг илрүүлж буй мөрдөгч нарын багийн тухай үзүүлэх 7 түүх буюу 28 ангиас бүрдэнэ. Тус түүхүүд нь Авлигын эсрэг НҮБ-ын конвенци, Авлига, Ашиг сонирхлын эсрэг Монгол Улсын хууль тогтоомжийн үзэл баримтлалын хүрээнд тулгуурсан юм.
АНУ, Европын стандарт болох кино зохиол бичих CELTX форматаар энэ киноны зохиолыг 6 хүнтэй мэргэжлийн баг ажиллаж бичсэн. Мөн кино жанрын хувьд түүх бүрт өөр өөр үйл явдал гарах, TV series буюу телевизийн цуврал хэлбэрээр бичигдснээрээ маш онцлогтой.
Кинонд гарч буй баатрууд, тэдэнд тохиолдсон явдал, хууль сахиулах байгууллагын бүтэц, мэргэжлийн ангилал, эрхэлсэн ажлын хуваарь бүгд зохиомол болно.
Зохиолын зөвлөх /creative consultant/
Х.Наранжаргал, Глоб Интернэшнл төвийн тэргүүн
Зохиолчид:
Д.Мэндсайхан, зохиолч
С.Энхцэцэг, сэтгүүлч, зохиолч
Т.Бум-Эрдэнэ, зохиолч
Б.Хишигсайхан, хүний эрхийн хуульч
Б.Батзориг, эрх зүйч
Ерөнхий найруулагч Д.Цогт (СТА)
Ерөнхий зураглаач Н.Энхчулуун
Гол дүрд
Б.Болдбаатар (СТА),
Д.Хосбаяр,
П.Нямцогт,
Б.Батсүх,
Н.Отгонсүх (СТА) нар тогложээ.
“Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал тус кинонд зөвлөхөөр ажиллажээ.
“Ус дээшээ урсдаг” олон ангит кино гарч эхэлнэ | ||
Үзсэн: 1931 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.