Шууд Chart

Н.Энхбилэг охин эдгэрээд эх орондоо ирлээ

2014-04-25 11:47:06

Сахуу татрангийн вакцин хийлгэсний дараагаар бие нь муудаж, улмаар эд эрхтэн нь үхжиж, зарим хуруугаа тайруулсан Баянхонгор аймгийн IV сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Н.Энхбилэг БНСУ-ын Инчоны их сургуулийн эмнэлэгт эмчлүүлэхээр явсан билээ. Монголын сайхан сэтгэлтэй ард түмэн болон Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулга 10 сая төгрөг, Д.Ганбат гишүүн 5 сая төгрөг хандивлаж байсан нь саяхан. Элэг нэгтнүүдийнхээ дэмжлэгтэйгээр эмчилгээнд явсан охин бүрэн  эдгэрээд эх орондоо иржээ. Н.Энхбилэг охины ар гэрийнхэн сайхан сэтгэлийн тусаа харамгүй хайрлаж, богино хугацаанд их хэмжээний зардлыг бүрдүүлж өгсөн бүх хүнд чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа уламжиллаа.  
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Н.Энхбилэг охин эдгэрээд эх орондоо ирлээ   
Үзсэн: 1844 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.100.xxx [202.21.100.xxx] 2014-04-25 13:21
Урт насалж удаан жаргах болтугай

Бидэнтэй нэгдээрэй