Шууд Chart

"Хутагт судлал" эрдэм шинжилгээний бага хурал болно

2014-04-25 12:03:22

Завхан аймгийн Шилүүстэй сум үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойг угтан тус сумын нутгийн зөвлөл, Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Эрдэм соёлын төвөөс хамтран "Хутагт судлал" эрдэм шинжилгээний бага хурлыг дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 13 цагт Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Шашны дээд сургуулийн хурлын танхимд зохион байгуулах гэж байна. Тус хурал нь Завхан аймгийн Шилүүстэй сумаас төрсөн Монголын нэрт хутагт хувилгаад болох Дилав хутагт Жамсранжавын мэндэлсний 130, Цагаан дарь эхийн хувилгаан Цэрэндондовын мэндэлсний 95, Наробанчэн гэгээн Жүгдэрнамжилын мэндэлсний 110, Лашин хувилгаан Агваанпэрэнлэйжамцын мэндэлсний 145 жилийн ойд зориулж байгаагаараа онцлог юм.

Эрдэм шинжилгээний бага хуралд Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Б.Лагаан, академич Ц.Лхагвасүрэн, Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Эрдэм соёлын хүрээлэнгийн захирал, гавж, доктор, профессор Ш.Сонинбаяр, МУИС-ийн багш, доктор, профессор С.Дулам  нарын зэрэг олон эрдэмтэн мэргэд илтгэл тавьж хэлэлцүүлэх ажээ. Тус бага хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 96637562, 99181330 дугаарын утаснаас авах боломжтой юм.

Энэ талаар хийсэн хэвлэлийн бага хурлын бичлэгийг ЭНДЭЭС үзнэ үү...

Нийтэлсэн: Web admin

"Хутагт судлал" эрдэм шинжилгээний бага хурал болно  
Үзсэн: 1732 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй