Шууд Chart

ABU-гийн Радиогийн дууны наадмын сонгон шалгаруулалт өндөрлөв

2014-04-25 12:41:20

Ирэх тавдугаар сарын 23-нд Шри-Ланкийн нийслэл Коломбо хотод болох Радиогийн дууны хоёрдугаар наадмын Гала концертод Ази-Номхон далайн бүсийн 12 орны дуучид оролцоно. 

Коломбо хотын “Штайн студио” концертын танхимд Австрали, Бруней, Энэтхэг, Индонези, Иран, Малайз, Пакистан, Сингапур, Өмнөд Солонгос, Шри-Ланк, Тайланд, Вьетнамын дуучид, хөгжимчид олон үзэгчдийн өмнө тоглолтоо сонирхуулах юм.

Ази-Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны гишүүн 12 улсад явагдсан шилдэг дуу, дуучдыг шалгаруулах үндэсний хэмжээний уралдааны ялагчдыг оролцуулсан тус концерт энэ жилийн дууны наадмын оргил арга хэмжээ болох юм. Тавдугаар сарын 22-24-нд Коломбод болох ABU RadioAsia 2014 бага хуралтай холбогдуулан түүнийг зохион байгуулж байгаа юм.

Радиогийн дууны наадамд оролцсоноороо ABU-гийн гишүүн радио өргөн нэвтрүүлэгчид шинэ залуу авьяастнуудыг нээж, Ази-Номхон далайн бүсэд шинэ оддыг төрүүлэх, мөн радиогийн дууны төрлөөр дамжуулан соёлын олон хэв маягийг сурталчлан таниулах ач холбогдолтой байна.

ABU-гийн Радиогийн дууны наадам анх 2012 оны зургадугаар сард явагджээ. Тухайн жил Сөүлд болсон Гала концертод Австрали, Бруней, Бутан, Индонези, Иран, Малайз, Пакистан, Сингапур, Өмнөд Солонгос, Шри-Ланк, Вьетнамын уран бүтээлчид уран бүтээлээ толилуулж байсан юм.

Нийтэлсэн: Л.Пүрэвдолгор

ABU-гийн Радиогийн дууны наадмын сонгон шалгаруулалт өндөрлөв   
Үзсэн: 1697 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй