Шууд Chart

“Монголчууд гэртээ” хандивын тоглолтод 333 сая төгрөг цугларчээ

2020-11-27 09:21:57

Цар тахал дэгдэж буй энэ үед иргэд олноор цуглахыг УОК-оос хориглоод байгаа. Гэвч уран бүтээлчид иргэнийхээ үүргийг гүйцэтгэж, цахимаар үзэгчдийнхээ дархлааг дэмжин уран бүтээлээ толилуулсаар байна.

Үүний нэг илэрхийлэл бол өчигдөр “Монгол HD” телевизээр гарсан “Монголчууд гэртээ” нэртэй хандивын тоглолт юм. “Тэвч, итгэ, хүлээ” уриан дор явагдсан уг тоглолтод 333 сая төгрөг цугласан байна.

Үүнийг Монголын улаан загалмай нийгэмлэг, “Монгол HD” телевизтэй хамтран зохион байгуулсан юм.

Дөрвөн цаг үргэлжилсэн тус концертод 50 гаруй уран бүтээлч нэгдэж, 333 гаруй сая төгрөгийн үнэ бүхий тус бүр 60 мянган төгрөгийн хүнсний багцыг 5500 өрхөд хандивлахаар боллоо. Мөн 35 сая төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний эд зүйл цугларчээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Монголчууд гэртээ” хандивын тоглолтод 333 сая төгрөг цугларчээ  
Үзсэн: 846 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй