![](/uploads/202011/news/thumb/2f3911ec5dea089890a58df29ce143e4_x3.jpg)
Улс тунхагласны 96 жилийн ойн баяр өчигдөр боллоо. Хэдийгээр цар тахал дэгдэж, хүн бүр дор бүрнээ сонор сэрэмжтэй байгаа ч урлагийн байгууллага, мэдээлэлийн салбарынхан үзэгчдэдээ лайваар олон сонирхолтой тоглолт хүргэсэн юм.
Тодруулбал, МҮОНРТ-ээр Дуурь бүжгийн эрдмийн театрын бүтээл “Гүн гэрийн гүнж” дуурийг мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийн дагуу үзэгчдэд хүргэв. Дээрх театрын хамт олон "Цахим соёлоор дархлаагаа дэмжье” аянд нэгдээд байгаа нь энэ юм.
Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид мөн л "Цахим соёлоор дархлаагаа дэмжье” аянд нэгдэж, өдөр бүр лайв хийж, үзэгчдийнхээ дархлааг дэмжин, уран бүтээлчидтэй ярилцах боломжийг олгож байна. Энэ жил тус театрын 70 жилийн ой тохиож байгаа билээ.
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, “Болор цом" наадмын анхны тэргүүн шагналт, яруу найрагч Д.Пүрэвдорж агсны “Тусгаар тогтнол” шүлгийг гэр гэрээсээ уншин мэндчилсэн юм.
Тэгвэл үе үеийн яруу найрагчид мөн л “Цахим соёлоор дархлаагаа дэмжье” гэсэн урианд нэгдэж, гэр гэрээсээ лайв хийн шүлэг найргаа уншсаар авай.
Энэ мэт эерэг арга хэмжээ цахимаар үргэлжилсээр байна.
Улс тунхагласны баяраар урлагийн байгууллагынхан хэрхэн оролцов | ||
Үзсэн: 529 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.