Шууд Chart

Диего Марадонаг сүүлчийн замд нь үдэх ёслолд өнөө цагийн шилдэг тоглогчид цуглажээ

2020-11-27 10:14:54

Дэлхийн хөлбөмбөгийн тод од, Аргентины алдарт хөлбөмбөгчин Диего Марадона өнгөрсөн лхагва гарагт 60 насандаа таалал төгссөн билээ. Харин өчигдөр түүнийг сүүлчийн замд нь үдэх ёслол Италийн Наплес хотод болж, өнөө цагийн шилдэг тоглогчид болон бусад спортын төлөөлөл хүндэтгэл үзүүлсэн юм.

Тодруулбал, дэлхийн гурван удаагийн аварга, Бразилын домогт хөлбөмбөгчин Пеле, дэлхийн зургаан удаагийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Месси, дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин Кристиано Роналдо, 2005 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Роналдино, хөлбөмбөгийн домог Дэвид Бекхэм, дэлхийн аварга Килиан Мбаппе, Английн хөлбөмбөгийн домог Гари Линекер, Англи болон Ливерпүүл багийн домог Жэйми Каррагер, мэргэжлийн боксын домог Майк Тайсон, “Манчестер Юнайтед “багийн домог Рио Фердинанд нарын зэрэг эрхмүүд байв.

Сонирхуулахад, “Наполи” багийн гишүүд өөрийн багийн нэрийг “Диего Марадона” болгохыг удирдлагуудаасаа хүсчээ.

Учир нь Диего Марадона Наполи багийн төлөө 259 тоглолтод оролцож, 115 гоол оруулсан түүхтэй билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Диего Марадонаг сүүлчийн замд нь үдэх ёслолд өнөө цагийн шилдэг тоглогчид цуглажээ   
Үзсэн: 1225 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй