![](/uploads/201307/news/thumb/482913d5c0a93d4d34f7513dbd5f9945_x3.jpg)
Цэнхэр дэлгэцийн аюул
Хүүхэд үе тэнгийнхэнтэй тоглож харьцахдаа, мөрөөдөх , ярилцах хөдлөх зэргээр ертөнцийг идэвхитэй танин мэддэг. Харин телевизортой “харьцах ” нь хүүхдийн идэвхигүй байдлыг даамжруулдаг. Дүрс түргэн солигдох нь хүүхдийн тархинд сөргөөр нөлөөлж, их мэдээлэл нь түүнийг ядрааж ,харин амьд харьцаа нь түүнийг дагалдсан реклам , эвгүй ток шоугаар солигддог. Хэрвээ боломж гарвал эцэг, эх өөрийнхөө ажил төрлийг айвуу тайвуу хийхийн тулд хүүхдээ яваандаа энэ зугаанд “донтож”, цэнхэр дэлгэцнээс сүрхий хамааралтай болж мэднэ.
Юугаар ч орлуулашгүй нөхөр
Телевизорыг хоол, цай идэж уух, унтахын өмнө элдэв зүйлийн тухай ярилцах зэрэг гэр бүлийн зан үйлийн юугаар ч орлуулашгүй нөхөр болгохгүй байхыг мэрий. Хувийн амьдралд телевизийн гүйцэтгэдэг үүргийн талаар сайтар тунгааж бод. Хэрвээ телевиз найз нөхөд, сонирхолтой аялал зэргийг түргэн шахаж, таны нэг ёсны хобби болсон бол, хүүхэд чинь мөн ийм хувь тавиланд орохгүй гэж санавал гэнэн хэрэг болно. Ингэсэн нөхцөлд дэлгэцтэй тэнцэх санаа сэдвэл, юуны өмнө өөрөөсөө эхэл.
Олон он жилийн дадал
Хагас ой хүртлээ асаатай байгаа телевизорыг тэгтлээ их сонирхдоггүй. Нэгэн хэмийн дуу чимээ тэднийг бүүвэйлж , тэд заримдаа танил дүрсийг мэддэг.
Эцэг эхэд сануулахад
· Телевизор үзэх “квот”-ыг хүүхэдтэйгээ тохиролц. Тэр баталсан хуваарийг баримтлах нь чухал
· Хэрвээ хүүхэд аль нэг нэвтрүүлгийг буруу сонгосон гэж үзэж байгаа бол, өөрийнхөө байр суурийг тайлбарла.
· Телевизорын хувьд хүүхдийн байр суурь гэж байхгүй. Ном унших юмуу оюун ухааныг нь хөгжүүлэх тоглоом бол хамгийн боломжтой арга мөн
· Телевизорыг ямар нэг “дэвсгэр” болгох гэж бүү ашигла, хүүхэд энэ буруу зуршлыг эцэг, эхээсээ түргэн зуур сурдаг
· Реклам гэж юу болохыг хүүхэддээ тайлбарлаж өг. Дэлгэцнээс ярьж байгаа бүхэнд итгэхгүй байхыг түүнд сурга
· Хайр дурлал юмуу түрэмгий үйл явдал биш, харин хагацал, салалт болон ганцаардалтай холбоо бүхий үйл явдал юмуу аймшигт ирээдүйн тухай “аймшгийн” болон зөгнөлт кино хүүхдийн сэтгэхүйг хамгийн их үймүүлдэг юм.
Телевизор:Нөхөр үү, дайсан уу? | ||
Үзсэн: 1762 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.