Шууд Chart

Спорт холбоодын нарийн бичгийн дарга нарт зориулсан семинар боллоо

2020-11-30 09:24:16

Монголын Үндэсний Олимпын хорооны гишүүн спорт холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарт зориулсан семинарыг өнөөдөр МҮОХ-ноос цахимаар зохион байгууллаа.

Тус семинарыг МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, МҮОХ-ны спорт холбоод хариуцсан мэргэжилтэн З.Галхүү нар удирдан явуулсан бөгөөд нийт 33 спорт холбооны генсек хамрагдсан байна.

Арга хэмжээний эхэнд Судалгаа зөвлөх үйлчилгээний “MMCG” компанийн Судалгаа хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн “Спорт холбоодын маркетинг” сэдвээр илтгэл тавьсан юм.

Тус илтгэл нь:

  • Спортын марктинг
  • Спорт холбооны марктинг
  • Спортын маркетингийн зарим кейсүүд:Олон улсад
  • Спортын маркетингийн зарим кейсүүд: Монголд сэдвийн хүрээнд өрнөсөн бөгөөд дараа нь чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчдын сонирхосон асуултад хариулт өгсөн юм.

Мөн тэрбээр МҮОХ болон гишүүн спорт холбоодуудтай цаашид хамтран ажиллана гэдгээ энэ үеэр онцолж байв.

Дараа нь Монголын туялзуур сэлэмний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбаатар “Биомеханик” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр IOC буюу Олон улсын олимпийн хорооны Olympic solidarity хөтөлбөрт хамрагдан Унгар улсын Семелвайсын их сургуулийн дасгалжуулагчийн дээд курст суралцсан бөгөөд өөрийн сурсан чиглэлээр буюу

  • Биомеханик
  • Хөдөлгөөний чанар болон тоон давтамжын анализ ажиллагаа
  • Амьд бие эд, эрхтэн болон тэдгээрт тохиолдох механик нөлөө, механик шинж чанарыг бүхэлд нь судалдаг биологийн салбар
  • Спортын биомеханикийн судалгаа ямар ач холбогдолтой вэ? сэдвээр илтгэл тавьсан.

Илтгэлийн дараа МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр оролцогчидтой чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд спорт холбоодын генсекүүд тулгамдаж байгаа асуудлуудаа танилцуулсан юм. Мөн цар тахал гарч хөл хорио тогтоосон энэ хүнд цагт олимпод оролцох тамирчдаа хэрхэн бэлтгэл сургуулилт, цугларалтад хамруулах талаар санал солилцсон юм.

 







Нийтэлсэн: У.Баярсайхан

Спорт холбоодын нарийн бичгийн дарга нарт зориулсан семинар боллоо  
Үзсэн: 1180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй