![](/uploads/202011/news/thumb/a06b6ecc07bf417324a12d545737b982_x3.jpg)
“Covid-19” цар тахал гарч, улс даяар хөл хорио тогтоогоод байгаа энэ үед МҮОХ болон олимпын гэр бүлийн эрхэм гишүүд, спорт сонирхогчид, Монголынхоо нийт ард түмнийг гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноороо ОЛИМПЫН_ДАВЛАГАА_CHALLENGE-д нэгдэж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийн, дархлаагаа дэмжихийг -ноос уриаллаа.
Үүнийг дэмжиж, энэхүү челленжид нэгдэж байгаа бол дасгал хөдөлгөөн хийж буй бичлэгээ МҮОХ-ны пэйж хуудас руу илгээх юм байна.
Тэд бичлэгийг хүлээн авч, хэний челленж хамгийн олон хүн урьсан, хэн нь хамгийн олон найз нөхдөө уриалсан, хэний челленж хамгийн олон хүнд хүрсэн, хэн нь хамгийн олон өвөрмөц дасгал хийсэн зэргээр ялагчдыг шалгаруулах аж.
Ялагчийг хамгийн олон like, share хийсэн, олон хүнд хүрснээр нь шалгаруулах бөгөөд МҮОХ-ноос бэлдсэн шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгч, олимпын аварга Н.Түвшинбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардуулах юм байна.
Челленжийн ялагчийг МҮОХ-ноос томилогдсон комисс олон нийтэд ил тодоор зарлах гэнэ.
МҮОХ-ноос “Энэ онцгой цаг үед та бүхэн биеийн тамир, спортоор идэвхтэй хичээллэж, эрүүл амьдралын хэв маягийг хайртай гэр бүлдээ хэвшүүлээрэй! Та бүхэн гараа сайтар угааж, амны хаалтаа зүүгээрэй. Шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байж, хайртай хүмүүсээ цар тахлаас хамгаална уу” хэмээн уриаллаа.
МҮОХ-ноос “Олимпын давлагаа” челленжийг эхлүүлжээ | ||
Үзсэн: 565 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.