![](/uploads/202011/news/thumb/c2f49c1565237e9d048de97f0bb0b312_x3.jpg)
МҮОНРТ-ийн үе үеийн зохиолчдын төлөөлөл чуулж уран зохиолын “Гуларанс” төвийг үүсгэн байгууллаа.
Тус төвийн зорилго нь эх хэл, Монгол бичгээ эрхэмлэх, уран бүтээлээрээ нийгмийг гэгээрүүлэхэд оршиж байна.
80 гаруя гишүүнтэй тус төвийн тэргүүнээр Монгол Улсын Төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудоржийг сонгосон бол гүйцэтгэх захирлаар МЗЭ-ийн шагналт, яруу найрагч О.Цэнд-Аюушийг томилсон байна.
МҮОНРТ-д эртнээс нааш олон зохиолч ажиллаж ирсэн уламжлалтай. Энэ зохиолчдын дундаас олон улсын шагналт, Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналтан, “Болор цом”-ын эзэн олноор төрсөн байдаг. Зохиолчид радио, телевизийнхээ алтан сан хөмрөгийг үеийн үед шилдэг нэвтрүүлгүүдээр баяжуулж ирсэн.Үүний халааг өнөөдөр ч үе үеийн уран бүтээлчид нь өвлөж, өв соёл, түүх уламжлал, жүжиг, киноны төрлөөр сонсогч, үзэгчдийнхээ эрэлтийг хангасан бүтээл туурвиж байна. Мөн Монгол түмнийхээ оюуны дархлааг хамгаалахад хувь нэмрээ оруулсаар байгаа нь нэн таатай билээ.
“Гуларанс” уран зохиолын төв байгуулагдлаа | ||
Үзсэн: 1043 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.