![](/uploads/202011/news/thumb/9ca852f9cb6442681590d03d5413dc27_x3.jpg)
Зам тээврийн хөгжлийн дэд сайд, УОК-ын Шуурхай бүлгийн ахлагч Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан “Зөвлөх баг” Орхон аймагт энэ сарын 19-оос хойш ажиллаж байна.
Тус баг аймгийн Онцгой комиссын дэргэд “Эрдэмтэн, судлаачдын баг”-ийг ажиллуулж цаашид урт хугацаанд хэрэгжүүлэх боломжтой төлөвлөлтийг боловсруулжээ.
Зөвлөмж төлөвлөгөөнд цар тахлын үед хүн ам, нийгмийн эдийн засагт учирж болох хохирлыг бодитойгоор бууруулахад гол чиглэлээ болгосон байна.
Цар тахлын бага, дунд, өндөр эрсдэлтэй үеийг тооцож түүнд тохирсон арга хэмжээг хэрэгжүүлж, үүнийгээ боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, худалдаа, үйлчилгээ зэрэг бүх салбартай уялдуулах шаардлага ганц Орхон аймаг төдийгүй улсын хэмжээнд тулгамдаад байгаа билээ.
Тухайлбал, өндөр эрсдэлтэй үед нийт тээврийн хэрэгслийн 20-иос ихгүй хувийг дугаарын хязгаарлалттайгаар замын хөдөлгөөнд оролцуулах, байгууллага бүр “COVID STOP” ажилтанг томилж зохицуулалт хийх, нэг үйлчлүүлэгчид 4м.кв талбай ноогдохоор тооцож үйлчилгээгээ явуулах зэргийг зөвлөмжид тусгасан байна.
Цаашид халдваргүй байгаа хүмүүсээ хэрхэн хамгаалах тал дээр төвлөрч, хамгаалалтын системээ хэрхэн бүрдүүлэх, салбар хоорондын уялдааг хангах, хүн, хүч, санхүүгийн нөөцөө хэрхэн үр дүнтэй ашиглаж тооцохыг тус бүр дэлгэрнгүй тооцоолж, технологийн дэвшлийг ашиглах ёстой гэсэн зөвлөмжийгөнөөдөр Зам тээврийн хөгжлийн дэд сайд, Орхон аймгийн Онцгой комисст гардуулан өглөө.
Цаашид “Ковид-19” цар тахлын үед Орхон аймагт 2021 онд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, мэдээллийн технологийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх /Smart stop- Ухаалаг хөл хорио/, мэдрэг чанар өндөр оношилгоо, сэлбэг хэрэгсэл, урвалж бодисыг нэмэгдүүлэх, халдваргүйжүүлэх бүтээгдэхүүн, хэрэгслийг орон нутагтаа үйлдвэрлэх зэрэг саналыг ч мөн тусгажээ.
Хэрэв Эрдэнэт хотод үр өгөөжөө эерэг зр дүнтэй өгвөл өөр бусад аймаг, орон нутаг, улсын хэмжээнд зохимжит хувилбараар мөрдөх ч боломжтой юм байна.
“Зөвлөх баг” Орхон аймагт ажиллаж байна | ||
Үзсэн: 522 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.