Шууд Chart

Маршал Х.Чойбалсангийн эдэлж хэрэглэж байсан шаазан эдлэл

2020-12-01 10:07:42

Монголын Үндэсний музейн сан хөмрөгт маршал Х.Чойбалсангийн эдэлж хэрэглэж байсан болон гадаадын төлөөлөгчдөөс хүлээн авсан бэлэг дурсгалын зүйл олон хадгалагдаж байдаг. Эдгээрийн нэг бол цайны иж бүрэн шаазан эдлэл юм.

Нарийн чамин хийцтэй, улбар шар өнгөтэй, гоёмсог энэхүү иж бүрдэл нь нийт 17 ширхэг аяга, таваг, гүц зэргээс бүрдэнэ.

Гүцний өндөр 14 см, өргөн 22 см. Тавагны диаметр нь 10 см, өндөр 3.5 см. Тавагны хүрээ, гүц болон аяганы бөөрөн дээр 萬壽無疆 / wàn shòu wú jiāng / буюу “Урт насалж, удаан жаргаарай” гэх ерөөлийн үгийг бичсэн байх агаад эдлэл тус бүрийн ёроолд 江西出品 /Jiāngxī chūpǐn/ Зяншид үйлдвэрлэв, 江西名产 / Jiāngxī míng chǎn / Зяншигийн нэрт бүтээгдэхүүн гэх тамгатай ажээ.

Энэхүү цайны хэрэглэлийг Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор БНХАУ-ын төлөөлөгчид маршал Х.Чойбалсанд дурсгажээ.

Уг цайны хэрэглэлийг үйлдвэрлэсэн газар болох Зянши мужийн Жэн Дэжинь хот нь хийц чанар сайтай шаазан эдлэл үйлдвэрлэлээр алдаршсан тул хол, ойрын газраа “Шаазангийн нийслэл” хэмээн алдаршсан аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Маршал Х.Чойбалсангийн эдэлж хэрэглэж байсан шаазан эдлэл  
Үзсэн: 704 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй