Шууд Chart

Дээлтэй монгол наадмын зохион байгуулагчид “хариуцлагагүй” хандлаа

2013-07-15 11:56:03

“Дээлтэй Монгол-2013” наадам энэ сарын 13-ны 12 цагаас эхлэх ёстой байсан ч бороо ороод байна гэсэн шалтгааны улмаас зохион байгуулагчдын зүгээс хойшлуулахаар болсон тухайгаа мэдэгдсэн нь олон хүний дургүйг хүргэсэн байна.

Шөнөжин шиврэн орсон бороо үнэн хэрэгтээ 13 цаг гэхэд  бүрэн  зогсож, нар ээж эхэлсэн бөгөөд хамгийн гол нь наадам хойшилсноор  гадаадын олон зочид төлөөлөгчид, хөдөө орон нутгаас зорин ирсэн наадамд оролцохоор бүртгүүлэгчдийн хувьд бүхэл бүтэн долоо хоног хүлээх хэрэгтэй болсон юм.  
 
Наадмын зохион байгуулагчдын зүгээс  монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн, ястны дээл хувцас, эдлэл хэрэглэл, ардын урлагийг биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх  зорилго бүхий эл наадмаа монгол оронд жуулчид татах томоохон боломж хэмээн хэвлэлүүдээр сурталчилж байснаа тус өдөр  бороо оронгуут таг мартав бололтой.
 
 
Хаа холын америк хийгээд буурал тивийн орнуудаас зорин ирсэн жуулчид товлосон цагаас нь хэдхэн минутын дараа зогссон борооны улмаас хойшилж буй “Дээлтэй Монгол-2013” наадмыг хүлээн монголд долоо хоног саатах болов уу?
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Дээлтэй монгол наадмын зохион байгуулагчид “хариуцлагагүй” хандлаа  
Үзсэн: 4043 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Хүчитбаатар Түмэн-Өлзий [202.126.89.xxx] 2013-07-22 16:34
Хань даа амжилт хүсье! Хайртай шүү
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2013-07-15 21:29
Уг нь цаг агаарын мэдээлэл сайн болсон шүү дээ. Хэдийд бороо зогсохыг хэлчих байсан байлгүй дээ. Тэгээд ч монгол хүн тэнгэрийн байдлыг хараад л бороо зогсох эсэхийг мэддэг юм даа. Үнэхээр 7 хоног хойшлуулснаас нэг л өдөр хойшлуулсан нь хэн хэндээ зохистой байлаа. Тэгээд ч ил задгай талбайд арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа бол цаг агаарын хүчин зүйлийг тооцож, яах уу гэдгээ бодолцсон л баймаар юм? 7 хоногийн дараа хэдэн хүн оролцох бол, харж л байя.
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2013-07-15 17:44
Энэ үнэхээр хариуцлаггүй зүйл болсон. Оролцох гэж хаа холоос ирсэн хүмүүсийг ингэж чирэгдүүлэх хэрэг байсан уу. Тэр өдрийн бороо нь ноцтой шалтгаан байсийм бол өнгөрсөн ням гарагт бороо ганц дусаагүй юм биш үү...
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2013-07-15 15:43
uy ni tegeed hondreltei baigaa um be. ter usan boroonoor nilh hvvhdvvdee yaj absh ybahiin bee. dandaa buhimdaj oorsdiinhooroo zvtgeh ee boli
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2013-07-15 14:13
Manai emee Dornod aimagaas Deeltei mongol naadmiig uzeh gj zorij ireed 7 honog huleej chadalgui butssan,daraagiin odor ni ch yum uu zohoij boloh l bsan shuudee,Uneheer hariutslagagui yawdal bolsoon
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2013-07-15 13:43
үдээс хойш бороо зогсон байхад хийх хэрэгтэй байсан юм гадаад гэлтгүй монголчуудын минь хүлээлт их байсан хариуцлаггүй байна.
124.158.76.xxx [124.158.76.xxx] 2013-07-15 12:46
12 tsagt ehleh naadamd oroltsohiin tuld ter humuus chini dood tal ni tsagiin umnu gereesee gardagiin. ter usan boroond gereesee garah hun bgaagui sh dee.
124.158.77.xxx [124.158.77.xxx] 2013-07-15 12:25
гаднаас ирсэн жуулчдын аяд тааруулна гэж юу байдгийн. дандаа нэг бусдын улыг долоож явах юмаа

Бидэнтэй нэгдээрэй