Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр БНСУ-ын Ази Номхон далайн бүс нутгийн олон улсын боловсролын ойлголцлын төвийн байранд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монголын талаас Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам болон Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын төлөөлөл ирсэн.
Харин Солонгосын талаас БНСУ-ын Боловсролын яамны төлөөлөл, монгол багш нарыг хүлээн авч буй солонгос сургуулиудын захирлууд оролцсон юм.
БШУЯ, БНСУ-ын Боловсролын яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд уламжлал болон явагдаж буй Багш солилцооны хөтөлбөрт 2014 хамрагдаж буй багш нар нь Улаанбаатар хот болон Монгол Улсын алслагдсан аймаг, сумаас 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр БНСУ-ын Сөүл, Инчон хот болон Кёнги, Канвон, Чүннам, Чэжү мужийн нийт арван гурван сургууль, цэцэрлэгт ирэх долоодугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажиллах юм.
Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөрийн үйл ажиллагаанд Чежү мужийн Пэгруг бага сургууль болон Канвон мужийн Хванжи бага сургуулиуд шинээр нэмэгдэж оролцож байгаа нь хөтөлбөрийн цар хүрээ өргөжин тэлж байгаагийн нэгэн илэрхийлэл болж байна.
Манай багш нар солонгос сургуулиудад ажиллах хугацаандаа монгол хэл, соёл, түүх, нийгмийн талаар солонгос хүүхдүүдэд танилцуулах хичээлүүдийг заахын зэрэгцээ хамтран ажиллах солонгос багш нарын заах арга зүйн туршлагаас суралцана.
Багш солилцоо хөтөлбөр хэрэгжинэ | ||
Үзсэн: 1244 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.