![](/uploads/202012/news/thumb/d32e79557ca24de69218cd6f63ee3e45_x3.jpg)
Мэргэжлийн холимог тулааны урлагийн шилдгүүдийн нэг Хабиб Нурмагомедов Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бахтай уулзаж, холимог тулааны урлагийг олимпын наадамд багтаах хүсэлтээ хэлэх гэнэ.
Энэ талаар өнгөрсөн мягмар гарагт Узбекистанд зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд дуулгасан байна.
Ингэхдээ бүр 2028 оны Лос Анжелес хотод зохион байгуулагдах олимпын наадамд оруулах хүсэлтэй байгаа гэнэ. Гэхдээ 2024 оны Парисын олимпод багтаж чадвал сайн байна гэжээ.
“Хэрэв дээрх спортын төрөл олимпт багтаж чадвал хөл бөмбөг, сагсан бөмбөг шиг дэлхийд илүү алдартай болно” гэсэн байна.
Хабиб Нурмагомедов холимог тулааныг олимпт багтаах хүсэлтээ өгнө | ||
Үзсэн: 503 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.