
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас коронавирусний халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх халдваргүйтэлийг өчигдөр /2020.12.04/ 479 гэрээт байгууллага, аж ахуй нэгж, цэгийн 75979 мкв талбайд хийсэн байна. Нийслэлийн хэмжээнд арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд 8803 аж ахуй нэгж, байгууллагын 2.360.544 мкв талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйтэлийг хийжээ.
Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх халдваргүйтэлийг 75979 мкв талбайд хийлээ | ||
Үзсэн: 751 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.