
Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд 70 мянга гаруй өрхийг сонгож өрх тус бүрээс нэг иргэнийг коронавируст халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулах ажлыг өнөөдрөөс /2020.12.05/ эхлэн зохион байгуулж байна. Иргэдийг шинжилгээнд хамруулахдаа өвчлөл гарсан хороод болон эрсдэл өндөр хорооноос тандалт хийх зорилгоор хамруулах юм.
Коронавирусний өвчлөл өндөр байгаа Баянзүрх, Баянгол дүүргүүдэд 20 мянга, Сонгинохайрхан дүүрэгт 13 мянга, Хан-Уул дүүрэгт 6000, Сүхбаатар дүүрэгт 4500, Чингэлтэй дүүрэгт 3000, Багануур дүүрэгт 2000, Налайх дүүрэгт 1000, Багахангай дүүрэгт 500 өрхийг сонгож шинжилгээнд хамруулах төлөвлөгөө гаргасан. Энэхүү ажлыг дүүргийн онцгой комисс, хороо, өрхийн эрүүл мэндийн төвүүд хариуцан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 12000 мянга гаруй хүн уг шинжилгээнд хамрагдлаа.
Нийслэлд коронавирус илэрснээс хойш өнөөдрийн байдлаар шинжилгээний 63 төвд 125011 хүн шинжилгээнд хамрагдсан байна.
Коронавирусний илрүүлэг шинжилгээнд 125011 иргэн хамрагджээ | ||
Үзсэн: 927 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.