Шууд Chart

Дуучин Ц.Даваажаргалын бүтээл олон улсын хөгжмийн төсөлд багтжээ

2020-12-07 11:11:45

"Моханик" хамтлагийн дуучин, контемпорари уран бүтээлч Ц.Даваажаргалын экпериментал дуу авиан бүтээл олон улсын хөгжмийн төсөлд багтжээ. Тодруулбал, АНУ-д төвтэй "577 RECS" лэйблээс дэлхий даяар экспериментал хөгжимчдийн "Walk My Way" төслийг хэрэгжүүлсэн байна.

Уг төсөлд зургаан тивийн 32 үндэстний 49 уран бүтээлч багтаж, цуврал таван альбом гаргах гэнэ.

Ц.Даваажаргалын "Ахин оршихуй" цомогт багтсан "Empty, but it doesn’t mean nothing…" дуу авиан бүтээл 2021 оны нэгдүгээр сарын 2-нд нээлтээ хийх эхний цомогт багтжээ.

Түүний "Ахин оршихуй" дижитал цомгийг Лондонд төвтэй "Chinabot" хөгжмийн платформ энэ оны гуравдугаар сард өөрийн сайтдаа байршуулсан аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дуучин Ц.Даваажаргалын бүтээл олон улсын хөгжмийн төсөлд багтжээ  
Үзсэн: 459 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй