Шууд Chart

Багануур дүүргийн "2000 өрх -2000 иргэн" шинжилгээнд 1938 иргэн хамрагджээ

2020-12-07 11:50:00

Багануур дүүрэгт “Ковид-19” цар тахлын халдварын тархалтыг хүн амын дунд тандах зорилгоор энэ сарын 5, 6-нд 2000 өрхийн 2000 хүнийг PCR шинжилгээнд хамруулжээ.

Өрхийг Онцгой комисс, Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв сонгож байгаа бөгөөд олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл орон сууцанд олноороо амьдардаг, үйлчилгээний байгууллагад ажилладаг зэргийг харгалзаж сонгосон байна.

Тодруубал:  

- 1-р хорооны 450 иргэн,

- 2-р хорооны 50 иргэн,

- 3-р хорооны 422 иргэн,

- 4-р хорооны 581 иргэн,

- 5-р хорооны 436 иргэний бүрдсэн 1938 өрхийн 1938 иргэн хамрагджээ.

Үлдсэн иргэд өнөөдөр 09:00-18:00 цагийн хооронд Нийгмийн эрүүл мэндийн төвийн шинжилгээний цэгт очиж хамрагдаж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Багануур дүүргийн "2000 өрх -2000 иргэн" шинжилгээнд 1938 иргэн хамрагджээ   
Үзсэн: 693 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй