![](/uploads/202012/news/thumb/85bdaede3f4299ee7bb8e454bfa91e81_x3.jpg)
Архангай аймгийн Батцэнгэл сумын залуус “Ковид-19” цар тахлын эсрэг нэгдэн нутгийн иргэддээ шаардлагатай зүйлс хандив болгон цуглуулж, хүлээлгэн өгөхөөр өнөөдөр Улаанбаатар хотоос хүлгийн жолоо заллаа.
Учир нь тус суманд коронавирус илэрсэн тул тэд ийнхүү голомтод ажиллаж буй албан хаагчдад гардуулах гэж байгаа аж.
Санаачлагчаар Ерөнхий боловсролын сургуулийн 1997 оны төгсөгч, БГД-ийн иргэдийн хурлын төлөөлөгч, үндэсний бөхийн улсын тайлбарлагч Агваанбаярын Ганболд, 1988 оны төгсөгч аймгийн хурц арслан Чимэд-Очирын хүү Соронзонболд, 2001 оны төгсөгч, Хүүхэд хамгааллын мэргэжилтэн Ганхуягийн.Шүрэнцэцэг нар ажилласан байна.
Үүнд одоогоор Л.Шижирбаатарын гэр бүл, 2013 оны төгсөгч Д.Лхагва-Очир найз нөхөд ажилчдынхаа хамт, иргэн Б.Сэлэнгэ, 2009 оны 10а, 10б бүлэг, 1997, 1999, 2001, 2003, 2004, 2006, 2007, 2008, 2011, 2015, 2012, 2016 оны төгсөгч нар гар бие оролцжээ.
Тэд уг хандиваа өөрсдийн машинаараа хүргэж өгч байгаа аж.
Түүнчлэн бусад ангиудаас хандив цуглуулах аян өрнөсөөр байгаа гэнэ.
![](/uploads/202012/photos/479e59e719ff1e876f15f1a81873a679_224309.jpg)
![](/uploads/202012/photos/41c549df3198d9af30e394e10d7b0abb_224309.jpg)
![](/uploads/202012/photos/22e756aec986a844181341208b18f574_224309.jpg)
![](/uploads/202012/photos/b854baab26330994b7d23d88c50533f0_224309.jpg)
![](/uploads/202012/photos/7b86d855561ad0068a860795230a120f_224309.jpg)
![](/uploads/202012/photos/b80304e45c08bebc99eabacbde8c75e7_224309.jpg)
![](/uploads/202012/photos/dee669aa1962dae7d35413cfdc51a0e3_224309.jpg)
![](/uploads/202012/photos/33f07a972ea8185151e94fc0afbecca6_224309.jpg)
![](/uploads/202012/photos/338b06800134f2dac71f918911ff0f82_224309.jpg)
![](/uploads/202012/photos/81cc1034186e8542dc9a694c2621b4ea_224309.jpg)
![](/uploads/202012/photos/30991cf6a2259dab7b8bc666484bfdda_224309.jpg)
![](/uploads/202012/photos/989e494bd7f09ec811a041ba01999b9a_224309.jpg)
![](/uploads/202012/photos/611c1e1648be24d14077796dfc4de282_224309.jpg)
![](/uploads/202012/photos/67c2e70c84f99f3165e4b39b0283579d_224309.jpg)
Батцэнгэл сумын залуус нэгдэн нутгийнхандаа хандивын аян өрнүүлжээ | ||
Үзсэн: 1712 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.