Шууд Chart

Найруулагч С.Бямбын “Хэвтрийн хүн” кино Францад “тоосоо өргөнө”

2020-12-07 15:58:56

Кино найруулагч С.Бямбын “Хэвтрийн хүн” (Bedridden) киног Таллины олон улсын наадмын хүрээнд үзэгчдэд хүргэсэн билээ.

Өдгөө Франц улсын Нант хотод 30 дахь жилдээ зохион байгуулж буй Ази, Өмнөд Америк, Африк тивийн уран бүтээлчдийн ажлыг дэлхийд сурталчлах зорилготой “Гурван тивийн наадам” арга хэмжээнд “тоосоо өргөх” гэж байна.

Уг наадмын уралдаант хэсэгт Азербайжан, Аргентин, Мексик, БНСУ, Японы кинонуудтай өрсөлдөнө.

1980 онд Каннын зэрэг томоохон наадам зохион байгуулагчдын монополь байдлыг зохицуулах зорилгоор эл наадмыг бий болгосон бөгөөд олон найруулагчийг, бусад уран бүтээлчийг ч дэлхийн кино урлагийн тавцанд товойлгосон ажээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Найруулагч С.Бямбын “Хэвтрийн хүн” кино Францад “тоосоо өргөнө”  
Үзсэн: 3545 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй