Шууд Chart

“Дэлхийн нүүдлийн урлагийн төсөл GNAP-2020” үзэсгэлэнд Монголын уран бүтээлч оролцож байна

2020-12-07 16:20:26

Соёлын яамнаас санаачлан зохион байгуулж буй “Байгальд ээлтэй Монгол соёл” аяны хүрээнд БНСУ-ын “Korean Nature Artists’ Association -YATOO” нийгэмлэг, Монголын Байгалийн уран бүтээлчдийн холбоо хамтран “Дэлхийн нүүдлийн урлагийн төсөл GNAP-2020” олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон билээ.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд уран бүтээлчдийн зургийн үзэсгэлэнг Монгол, Франц, БНСУ-д зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч “Ковид-19” цар тахлын улмаас онлайн хэлбэрээр БНСУ-ын Гонжу хотноо нээлтээ хийсэн байна.

Үзэсгэлэнд Монгол, БНСУ, Франц, Австрали, Герман, Унгар, Итали, Индонез, Энэтхэг гэсэн есөн орны 20 гаруй уран бүтээлч бүтээлээ оролцуулжээ.

Уг үзэсгэлэнг дараах хаягаар үзнэ үү. www.natureartbiennale.org ,www.yatoo.or.kr

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Дэлхийн нүүдлийн урлагийн төсөл GNAP-2020” үзэсгэлэнд Монголын уран бүтээлч оролцож байна  
Үзсэн: 622 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй