
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Гүнжийн булаг гэх газар хөрснөөс булгийн ус хальж тус орчимд 400 метр урт буюу 28 айлын хашаа хороо, гудамж бүхэлдээ усанд автаж халиа дошин үүссэн. Тиймээс Нийслэлийн Захирагчийн ажлын албаны өгсөн чиглэлийн дагуу шуурхай бригад ажиллаж байна.
Шуурхай бригад хоёр эксковатор, хүн хүчтэйгээр ажилдаа орж 400мм голчтой суваг татах, мөсийг доош 1м орчим буталж, сувагчлах арга хэмжээ авахаар ажиллаж байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс, Геодези усны барилга байгууламжийн шуурхай бригад 11 сарын 13-наас хойш нийт таван дүүргийн есөн хорооны халиа дошинг сувагчилж арга хэмжээ аваад байна. Энэ өвөл эрт хүйтрээгүйн улмаас булаг шанд хөрсөндөө салбарлаж олон газар халиа дошин үүсэх хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна.
Халиа дошин үүсч 28 айлын хашаа усанд автсаныг сувагчлах арга хэмжээ авч байна | ||
Үзсэн: 436 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.