
Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 12 дугаар сарын 04-10-ны хооронд “Нэг өрх-Нэг иргэн” короновирусний илрүүлэг шинжилгээнд Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны нийт 13 мянган иргэнийг хамруулахаар төлөвлөж байна.
Өөрөөр хэлбэл, дүүргийн нийт хүн амын 3.02 хувийг “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээнд хамруулах юм. Өнөөдрийн байдлаар 6500 иргэн уг шинжилгээнд хамрагдаж, явц 50 хувьтай байна.
Шинжилгээ өгөх цагийг харъяа Өрхийн эрүүл мэндийн төвөөс сонгогдсон өрх рүү өгч, хариу г 48 цагийн дотор гар утсанд нь мэдээлж байна. Сонгинохайрхан дүүргийн иргэн та доорх 6 байршилд “Нэг өрх-Нэг иргэн” короновирусний илрүүлэг шинжилгээнд хамрагдана.
1. 9-р сургууль
2. Жишиг нэгдсэн эмнэлэг
3. 104-р сургууль
4. 107-р сургууль
5. 12-р сургууль
6. 86-р сургууль
“Нэг өрх-Нэг иргэн” короновирусний илрүүлэг шинжилгээнд Сонгинохайрхан дүүргийн 6500 иргэн хамрагдлаа | ||
Үзсэн: 1822 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.