Шууд Chart

Багануур дүүргийнхэн иргэддээ хандив хүргэсээр байна

2020-12-08 10:13:38

Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед Багануур дүүргийн ард иргэдийн эрүүл энхийн төлөө 24 цагийн турш ажиллаж байгаа дүүргийн Онцгой комиссын бие бүрэлдэхүүнд нийгмийн хариуцлагын хүрээнд "Гэрэлт ирээдүй" МСҮТ-ийн хамт олон 500 ширхэг амны хаалт, 425 мянган төгрөг гардууллаа.

Мөн зорилтот бүлгийн зургаан өрхөд хүнс нүүрсний дэмжлэгийг, "Тайн ам" эмийн сангийн зүгээс 550 мянган төгрөгийн үнэ бүхий дархлаа дэмжих бүтээгдэхүүн, "Ухаа булаг" эмийн сан 1000 ширхэг амны хаалт, 1000 ширхэг витамин, витагрипп витамин 55 хайрцаг, "Чимчигийн уулс" ХХК-ийн зүгээс 500 ширхэг амны хаалт, кофе, цай зэргийг хандивлав.

Үүнийг тус дүүргийн Онцгой комиссын дарга С.Даваасүрэн гардах үеэрээ "Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаа та бүхэнд талархал илэрхийлье. Та бүхний хандив бидний ажилд маш их тус болно. Эргээд та бүхэндээ зарцуулсан тайланг танилцуулах болно” гэлээ.











Нийтэлсэн: У.Баярсайхан

Багануур дүүргийнхэн иргэддээ хандив хүргэсээр байна  
Үзсэн: 1384 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй