![](/uploads/202012/news/thumb/bc825f2967123999c4d450c738a0ed55_x3.jpg)
Японы жүдо бөхийн Токиогийн олимпын шигшээ багийн бүрэлдэхүүн эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жингээс бусад жинд тамирчдын нэрс тодроод байна.
Энэ жинд 2019 оны дэлхийн аварга Марүяма Жёоширо, 2017, 2018 оны дэлхийн аварга Абэ Хифүми хоёр халз барилдаан хийж, ялсан нь олимпт оролцох эрхтэй болно. Хоёр тамирчны халз барилдаан энэ сарын 13-нд Токио хотын Кодоканд зохион байгуулах болсныг Японы жүдо бөхийн холбоо мэдээллэв.
Гэхдээ тэд ердөө нэг удаа л барилдана. Мөн цар тахлын улмаас үзэгчгүй явагдах хэдий ч “Токио ТВ” телевиз 13-ны өдрийн 15 цагаас шууд дамжуулах аж.
Олон улсын жүдо бөхийн холбооны дүрмээр явуулах тул Марүяма Жёоширо цагаан, Абэ Хифүми цэнхэр өнгийн өмсгөлтэй барилдах юм. Татами ч олон улсын дүрмийн дагуу байх аж.
Хэрэв хоёул хансокү макэ буюу хайцвал дахин барилдах юм байна.
Сонирхуулахад, тэдний барилдааны харьцаа 4:3 буюу Марүяма тэргүүлж байгаа юм.
Марүяма Жёоширо, Абэ Хифүми нар энэ сарын 13-нд халз барилдана | ||
Үзсэн: 637 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.