![](/uploads/202012/news/thumb/6c17b4d466247dc43eb7b0563061b67f_x3.jpg)
Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд “West-Method” сургалтын байгууллагатай хамтран “Startup weekend” арга хэмжээг зохион байгууллаа.
Үүнд хамрагдах хүсэлтэй найман багийн 16 залуу Бизнес санааг уралдуулж, хоёрдугаар шатанд зургаан багийн 12 залуу шалгарсан юм.
Ийнхүү шалгарсан гурван баг дүүргийн удирдлагуудад төслөө танилцуулан батламжаа гардан авлаа.
Энэ үеэр Засаг дарга С.Даваасүрэн “Шилдэг санаа, үйлчилгээний соёл стандартыг дүүрэгтээ шинэ шатанд гаргахаар зорьж байгаа та бүхэнд ажлын амжилт хүсье. Төр захиргааны байгууллагаас хамтарч ажиллахад бэлэн байна” гэсэн юм.
Шалгарсан гарааны бизнесүүдийг танилцуулбал, “Үнэт өв” арьсан цаас багийн ахлагч А.Сумъяадаваа, багийн гишүүн Б.Мөнх-Эрдэнэ, “Күүнэ эмэгтэйчүүдийн алжаал тайлах төв” багийн ахлагч Ц.Мөнхтуул, багийн гишүүн Т.Нямдорж, “Сошиал зууч” багийн ахлагч С.Мөнхцацрал, багийн гишүүн З.Буянхишиг.
“Startup weekend” хөтөлбөрт шалгарсан багууд батламжаа гардан авлаа | ||
Үзсэн: 625 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.