![](/uploads/202012/news/thumb/b3b59b99cffbdb7a71d9a78d1716f3ed_x3.jpg)
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны "Алдрын танхим"-ын гишүүн, олимп, дэлхийн аварга Дэн Гейбл АНУ-ын хоёр дээд шагналын нэг "Эрх чөлөөний медаль"-аар шагнуулав.
Өдгөө 72 настай тэрбээр эхнэр, үр хүүхэд, ач зээ нарын хамт "Цагаан ордон"-д зочилж ерөнхийлөгч Дональд Трампаас гардан авчээ.
Спортын алдартнуудаас Жесси Оуэнс, Бейб Рут, Пол Брайант, Пэт Саммит, Жон Вуден нар тус шагналыг хүртжээ. Гейбл XX зууны АНУ-ын чөлөөт бөхийн шилдэг тамирчин, дасгалжуулагчаар тодорсноос гадна тус улсын шилдэг 100 тамирчны жагсаалтад багтсан.
Дасгалжуулагийн хувиар түүний шавь нараас олимпийн дөрвөн алт, нэг мөнгө, гурван хүрэл медальтан төрсөн юм.
АНУ-ын бөхийн домог Дэн Гейбл "Эрх чөлөөний медаль"-аар шагнагдлаа | ||
Үзсэн: 987 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.