Шууд Chart

Япон улсын Тээвэр, аялал жуулчлалын сайд айлчилж байна

2014-04-28 09:18:25

Япон улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын сайд Ота Акихиро тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна. 

Айлчлалын хүрээнд сайд Ота Акихиро тэргүүтэй албан ёсны төлөөлөгчид Зам тээврийн сайд А.Гансүхтэй албан ёсны уулзалт хийх юм. Уулзалт өнөөдөр 10:00 цагт Зам, тээврийн яаманд болно. 
 
Уулзалтын үеэр хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцох бөгөөд уулзалтын үр дүнд яамд хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурна. Түүнчлэн Японы төлөөлөгчид Хөшигийн хөндийд барьж буй Олон улсын нисэх буудлын ажлын явцтай танилцана. Уг нисэх буудлыг Японы “Жайка” байгууллагын хөнгөлөлттэй зээлээр барьж гүйцэтгэж байгаа юм.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Япон улсын Тээвэр, аялал жуулчлалын сайд айлчилж байна  
Үзсэн: 1321 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй