![](/uploads/202012/news/thumb/5f43f573e09b2907bb7842be6485b892_x3.jpg)
Токио хотын Кодокан жүдогийн хүрээлэнд өчигдөр тус улсын -66 кг-ын жингийн аваргууд болох 2019 оны дэлхийн аварга Жоширо Марүяама, 2017, 2018 оны дэлхийн аварга Хифүми Абэ нар халз барилдаж, Хифүми Абэгийн ялалтаар өндөрлөв.
Ингэснээр Японы жүдо бөхийн олимпын шигшээ багийн бүрэлдэхүүн албан ёсоор бүрдэв. Учир нь дээрх жингээс бусад жинд хэн хэн оролцох нь тодроод байсан юм.
Тэдний барилдаан нэг л удаа явагдсан хэдий ч 20 минут үргэлжилжээ.
Ийнхүү тус улсаас ирэх оны Токиогийн олимпт оролцох тамирчдыг танилцуулья.
Эмэгтэй: Фүна Тонаки, Юта Абэ, Цүкаса Ёшида, Микү Таширо, Чизүрү Араи, Шори Хамада, Акира Сонэ.
Эрэгтэй: Наошиса Такато, Шохэй Оно, Таканори Нагасэ, Шойчиро Мүкай, Ааран Вүлф, Хисаёоши Харасава, Хифүми Абэ.
Нэмж хэлэхэд тус олимпод ах дүү Абэ хамтдаа оролцохоор боллоо.
![](/uploads/202012/photos/7ef316fe993e1570543419d2757c92ab_224807.jpg)
![](/uploads/202012/photos/12f3cc664a151ac6efda8fa3a7a84fd9_224807.jpg)
![](/uploads/202012/photos/b7a120d8aa3cff6ed1e07d2173799311_224807.jpg)
![](/uploads/202012/photos/2d9a729f6a58b81a31d10b5adcb740ef_224807.jpg)
![](/uploads/202012/photos/7242ff8b47606da469cfe885cf37d543_224807.jpg)
![](/uploads/202012/photos/24b594c0cdd4f9c1f07f9a3b08be9f6b_224807.jpg)
Хифүми Абэ ялалт байгуулж, Токиогийн олипод дүүтэйгээ оролцохоор боллоо | ||
Үзсэн: 3040 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.