Шууд Chart

Өнөөдөр нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл эхэлнэ

2014-04-28 09:09:00

Ирэх намар нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдүүдийн бүртгэл өнөөдөр эхэлнэ. Бүртгэл ирэх сарын 16-нд дуусна. Элсэлтийг дүүрэг болон сургуулийн комисс зохион байгуулах юм.

Комисс нь багш, эцэг эх, сургуулийн зөвлөл, сурагч, олон нийтийн байгууллагын төлөөллөөс бүрдэх бөгөөд элсэлтийн үйл ажиллагаа болон сургуулийн нөхцөл байдал, сургалтын онцлог, анги танхимын хүрэлцээ, элсэлтийн тоо зэргийг ил тод мэдээлэх үүрэгтэй ажиллана.
2008 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдийг элсэлтийн шалгалт, хураамжгүйгээр нэг ангид 30-35 хүүхэд байхаар бүртгэх юм.
Бүртгүүлэхэд хүүхдийн 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг, төрсний гэрчилгээ, эцэг, эх, асран хамгаалагчийн цахим үнэмлэхийн эх хувь болон хуулбар хэрэгтэй.
Шаардлагатай тохиолдолд байрны гэрчилгээ болон иргэний бүртгэлийн лавлагааг үзэх аж. Мөн хүүхдээ заавал дагуулж очиж сургуульд нь бүртгүүлэх ёстой юм байна.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Өнөөдөр нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл эхэлнэ  
Үзсэн: 1183 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй