Элчин сайд Р.Болд Баку хотноо Азербайжаны Хөдөө аж ахуйн сайд И.Каримов, Эрчим хүчний сайд П.Шахбазов, гадаад харилцааны дэд сайд Р.Хасанов, Тээвэр, харилцаа холбоо, өндөр технолгийн дэд сайд Э.Велизаде, Хүнсний ауюлгүй байдлын газрын дэд дарга Б.Гулиев нартай уулзаж, хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг цаашид идэвхжүүлэх, энэ хүрээнд хамтын ажиллагааны зарим баримт бичгүүдэд гарын үсэг зурах ажлыг түргэтгэхээр тус тус тохиролцов. Мөн Гадаад хэргийн сайд Н.Энхтайванаас Азербайжаны Гадаад хэргийн сайд Ж.Байрамовт илгээсэн захидлыг уламжлан өгөв.
Элчин сайд Азербайжаны “Азерхалча” компанид зочилж, Монголын ноосыг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийн явцтай танилцаж, санал солилцов. Тус улсын Нефть, химийн их сургуульд Монголын хоёр оюутан 2019 оноос Азербайжаны Засгийн газрын тэтгэлэгт хамрагдан суралцаж байгаа юм. Элчин сайд Түрэг хэлтэй орнуудын хамтын ажиллагааны Зөвлөлийн Парламентын Ассамблейн ерөнхий нарийн бичгийн дарга А.Мамайюсуповд бараалхаж, Уулын Карабахын байлдааны ялалтад зориулсан Азербайжаны цэргийн парадад зочноор оролцов.
Монгол, Азербайжан харилцаагаа идэвхжүүлэхээр тохиролцов | ||
Үзсэн: 1309 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.